Хэвлэх DOC Татаж авах

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 4814 дүгээрт бүртгэв.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙЛ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр                                                                                                                          Дугаар А/136                                                                                                                                                Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.4 дэх хэсэг, Хэмжил зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Хэмжих хэрэгсэлд шалгалт, баталгаажуулалт хийх журмыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хэмжил зүйн зөвлөлийн 2013 оны А/19 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэхүү журмыг баталснаас хойш ажлын таван өдрийн дотор Хууль зүйн асуудал хариуцсан Төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлэхийг Хэмжил зүйн хүрээлэн /Д.Дамбасүрэн/, Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газар /Л.Баярхүү/-т, хяналт тавьж ажиллахыг Стратегийн бодлого, төлөвлөлт, дотоод аудитын газар /Б.Ууганбаяр/-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэхүү журмыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдсүгэй.

 

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ

ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Б.БИЛГҮҮН