A

A

A

Бүлэг: 1979

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 06 сарын 30 өдөр

Төрийн ордон,Улаанбаатар хот

Дугаар 02

Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйл, 17 дугаар зүйлийн 17.3.2 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын даргаар Улсын Их Хурлын гишүүн Гомбожавын Занданшатарыг сонгосугай.

2.Энэ тогтоолыг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Х.БАДЕЛХАН