A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛСЫН ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ

2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 182

Улаанбаатар хот

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв" Улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулсугай.

2. "Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв" Улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

3. Төвийн үйл ажиллагааны санхүүжилтийг 2021 оноос эхлэн жил бүр улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт, төвийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.ЦЭРЭНБАТ