A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 04

Төрийн ордон,Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын дэд дарга нарыг сонгох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 17.3.4 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйл, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгээс нэр дэвшүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Төмөрбаатарын Аюурсайхан, Ардчилсан намын бүлгээс нэр дэвшүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Салдангийн Одонтуяа нарыг Монгол Улсын Их Хурлын дэд даргаар тус тус сонгосугай.

2.Энэ тогтоолыг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР