Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (иргэний хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах, шийдвэрлэх)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 194

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Нийгмийн халамжийн тухай хуулийн 16.2, Ахмад настны тухай хуулийн 13.2, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26.4, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 6.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах, шийдвэрлэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, нэмэгдэл, хөнгөлөлттэй холбоотой харилцааг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгасугай.

3. Нийгмийн халамжийн үйлчилгээний мэдээллийн нэгдсэн системийн тасралтгүй хэвийн, аюулгүй байдлыг хангаж, хөгжүүлэлт хийж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (Т.Бадрахбаяр), Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв (Т.Батбилэг)-д тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                            У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн

хамгааллын сайд                                                             С.ЧИНЗОРИГ