- Нүүр
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл
- БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ СУМЫН ТӨВИЙН ГЭР ХОРООЛЛЫН УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАРИМ СУМЫН ТӨВИЙН ГЭР ХОРООЛЛЫН УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 63
Улаанбаатар хот
Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 474 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын төвийн гэр хорооллын усны үйлчилгээний тарифыг хавсралтаар баталсугай.
2. Батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн хугацааны дараа сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга /У.Балжинням/, Жаргалант сумын Засаг дарга /Д.Сайнбилэг/, "Чандмань-Баянхонгор" ХК /Э.Энхбат/-д тус тус даалгасугай.
3. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумыг ус хангамжийн үйлчилгээний талаар мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллахыг "Чандмань-Баянхонгор" ХК /Э.Энхбат/-д даалгасугай.
4. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Зохицуулах зөвлөлийн нарийн бичиг, Тусгай зөвшөөрлийн алба /Г.Нарантуяа/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/, Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/-нд тус тус даалгасугай.
ДАРГА Ж.БАТСУУРЬ
ГИШҮҮН Ж.ДАВААЦЭРЭН
Г.ЦОГТСАЙХАН
Ч.ЭРДЭНЭЧИМЭГ
Текст томруулах
A
A
A