Хэвлэх DOC Татаж авах
ЗАВХАН АЙМГИЙН ЗАРИМ СУМЫН ТӨВИЙН ГЭР ХОРООЛЛЫН УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ  ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ,

ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 

2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр                                                                                                                       Дугаар 64                                                                                                                                       Улаанбаатар хот

 

ЗАВХАН АЙМГИЙН ЗАРИМ СУМЫН ТӨВИЙН ГЭР ХОРООЛЛЫН

УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 474 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Завхан аймгийн Асгат, Дөрвөлжин, Идэр, Отгон, Цагаанчулуут сумын төвийн гэр хорооллын усны үйлчилгээний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн хугацааны дараа сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Завхан аймгийн Асгат сумын Засаг дарга /Н.Анхбаяр/, Дөрвөлжин сумын Засаг дарга /Ч.Батдөл/, Идэр сумын Засаг дарга /Х.Баярмаа/, Отгон сумын Засаг дарга /Ж.Амгаланбаяр/, Цагаанчулуут сумын Засаг дарга /Ч.Болд/, “Амь-Ус Трейд” ОНӨААТҮГ /О.Бат-Өлзий/-д тус тус даалгасугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Завхан аймгийн Асгат, Дөрвөлжин, Идэр, Отгон, Цагаанчулуут сумыг ус хангамжийн үйлчилгээний талаар мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллахыг “Амь-Ус Трейд” ОНӨААТҮГ /О.Бат-Өлзий/-д даалгасугай.

4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Зохицуулах зөвлөлийн нарийн бичиг, Тусгай зөвшөөрлийн алба /Г.Нарантуяа/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/, Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/-нд тус тус даалгасугай.

 

 

ДАРГА                       Ж.БАТСУУРЬ

 

ГИШҮҮН                    Ж.ДАВААЦЭРЭН

                                 Г.ЦОГТСАЙХАН

                                  Ч.ЭРДЭНЭЧИМЭГ