A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

ДОРНОД АЙМГИЙН МАТАД СУМЫН ТӨВИЙН ГЭР ХОРООЛЛЫН УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 65

Улаанбаатар хот

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 474 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Дорнод аймгийн Матад сумын төвийн гэр хорооллын усны үйлчилгээний тарифыг 3 төг/л-ээр баталсугай.

2. Батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн хугацааны дараа сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Дорнод аймгийн Матад сумын Засаг дарга /Э.Төмөрбаатар/, "Дорнод НАА" ОНӨААТҮГ /Г.Баярсайхан/-т тус тус даалгасугай.

3. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Дорнод аймгийн Матад сумыг ус хангамжийн үйлчилгээний талаар мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллахыг "Дорнод НАА" ОНӨААТҮГ /Г.Баярсайхан/-д даалгасугай.

4. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Зохицуулах зөвлөлийн нарийн бичиг, Тусгай зөвшөөрлийн алба /Г.Нарантуяа/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/, Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/-нд тус тус даалгасугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Ж.ДАВААЦЭРЭН

Г.ЦОГТСАЙХАН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ