A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

УЛААНБААТАР ХОТЫН ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 61

Улаанбаатар хот

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Улаанбаатар хотын төсөвт байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралтаар баталсугай.

2. Батлагдсан тарифыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын тусгай зөвшөөрөл эзэмшигч /цаашид "ТЗЭ" гэх/ аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт даалгасугай.

3. Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, үр дүнтэй ажиллахыг ТЗЭ аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

4. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2019 оны 23 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтын Төсөвт байгууллагатай холбоотой хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

5. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Зохицуулах зөвлөлийн нарийн бичиг, Тусгай зөвшөөрлийн алба /Г.Нарантуяа/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/, Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/-нд тус тус даалгасугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Ж.ДАВААЦЭРЭН

Г.ЦОГТСАЙХАН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ

Зохицуулах зөвлөлийн 2020 оны 108-р тогтоолоор хүчингүй болсон.

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ,

АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ

ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 

2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр                                                                                                                           Дугаар 61                                                                                                                                               Улаанбаатар хот

 

УЛААНБААТАР ХОТЫН ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН ЦЭВЭР, БОХИР

УСНЫ  ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Улаанбаатар хотын төсөвт байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын тусгай зөвшөөрөл эзэмшигч /цаашид “ТЗЭ” гэх/ аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт даалгасугай.

3.Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, үр дүнтэй ажиллахыг ТЗЭ аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2019 оны 23 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтын Төсөвт байгууллагатай холбоотой хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Зохицуулах зөвлөлийн нарийн бичиг, Тусгай зөвшөөрлийн алба /Г.Нарантуяа/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/, Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/-нд тус тус даалгасугай.

 

 

 

ДАРГА                                                       Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН                                                   Ж.ДАВААЦЭРЭН

                                                                  Г.ЦОГТСАЙХАН

                                                                 Ч.ЭРДЭНЭЧИМЭГ