A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 08

Төрийн ордон,Улаанбаатар хот

Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай" Монгол Улсын Их Хурлын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 58 дугаар, "Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай" Монгол Улсын Их Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаар, "Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай" Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэ тогтоолыг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР