Хэвлэх DOC Татаж авах
ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (газрын тос боловсруулах үйлдвэр)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 172

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай болон Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, гаалийн албан татварыг хөнгөлөх “Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах барааны жагсаалт”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                      У.ХҮРЭЛСҮХ

Уул уурхай, хүнд

үйлдвэрийн сайд                                                         Д.СУМЪЯАБАЗАР