Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (оюутан цагаар хөдөлмөр эрхлэх)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 228

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 11.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Оюутны цагаар хөдөлмөр эрхлэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ журмын хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                      У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн

хамгааллын сайд                                                        С.ЧИНЗОРИГ