Хэвлэх DOC Татаж авах
ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 99

ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

1. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2020-2022)”-г хавсралт ёсоор баталсугай.

2. Төлөвлөгөөнд туссан үйл ажиллагааг салбарын болон орон нутагт хэрэгжүүлэх жил бүрийн хөтөлбөр, төлөвлөгөөнд тусган, хэрэгжилтийг зохион байгуулах арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн холбогдох байгууллагын төсвийн шууд захирагч нарт даалгасугай.

3. “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний салбар дундын хэрэгжилтийг хангаж, дүнг танилцуулж ажиллахыг Жендэрийн үндэсний Хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга (Т.Энхбаяр)-д үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                             У.ХҮРЭЛСҮХ