A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМАГ

ЭРДЭНЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 11

Улаанбаатар хот

СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ, ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

"Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2. /д/, 25 дугаар зүйлийн 25.1, "Захиргааны Ерөнхий хууль"-ийн 64 дүгээр зүйлийн 64.1, "Газрын төлбөрийн тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 6.3, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан Газрын үнэлгээ, төлбөрийн бүсчлэл тус бүрээр тогтоосон хөдөө аж ахуйн газрын төлбөрийн хувь хэмжээг нэгдүгээр хавсралтаар, хот тосгон бусад суурины газрын төлбөрийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар, зам шугам сүлжээний газрын төлбөрийн хэмжээг гуравдугаар хавсралтаар, "Газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил заагийг харуулсан зураг"-ийг дөрөвдүгээр хавсралтаар, Газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил заагийн солбилцолыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Сумын Засаг дарга /Л.Эрдэнэбаатар/-д ДААЛГАХ нь:

2.1.Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад тайлбарлан таниулж, газар эзэмшигч, ашиглагчдын газрын төлбөрийн ногдуулалтыг бүрэн хийж, хугацаанд нь хураан барагдуулж төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах

2.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаагаас бусад төрийн өмчийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд шаардагдах зардлыг зохих журмын дагуу жил бүрийн төсөвт тусган батлуулж, зарцуулах

3.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /О.Мөнхсүлд/, газрын даамал /Т.Мягмартуяа/ нарт даалгасугай.

4.Тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын хэрэгжилтэнд нь хяналт тавихыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

ДАРГА А.МӨНГӨНБАЯР

ТӨВ АЙМГИЙН ЭРДЭНЭ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 21

Эрдэнэ сум

Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийг 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн "Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Газрын төлбөрийн тухай хуульд 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 06 сарын 17-ны өдрийн "Сумын газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил зааг, төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (О.Мөнхсүлд)-д даалгасугай.

ДАРГА Ж.НЯМСҮРЭН