A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 4823 дугаарт бүртгэв.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2020 оны 2 дугаарсарын 28-ны өдөр

Дугаар 05

Улаанбаатар хот

"ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ БАЙГУУЛАХ, ТҮҮНИЙ АШИГЛАЛТЫН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА"-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1."Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалтын нөхцөл, шаардлага"-ыг энэхүү тогтоолын хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2013 оны 26 тоот тогтоол, 2013 оны 33 тоот тогтоол, 2013 оны 38 тоот тогтоол, 2013 оны 50 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ