A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 4824 дүгээрт бүртгэв.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 23

Улаанбаатар хот

"ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА"-ЫГ БАТЛАХ ТУХАЙ

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1."Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага (Телефон ярианы үйлчилгээнд)"-ыг энэхүү тогтоолын нэгдүгээр хавсралт ёсоор баталсугай.

2."Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага (Интернэтийн үйлчилгээнд)"-ыг энэхүү тогтоолын хоёрдугаар хавсралт ёсоор баталсугай.

3."Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага (Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээнд)"-ыг энэхүү тогтоолын гуравдугаар хавсралт ёсоор баталсугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2013 оны 49 тоот, 2016 оны 13 тоот, 2019 оны 35 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

5.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ