Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- “Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх журам”

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН

САЙДЫН ТУШААЛ

2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/280

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3 дугаар бүлгийн 3.2.9 заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх журам-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү журмыг 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж ажиллахыг өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн эрхлэгч нарт даалгасугай.

3.Тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албан тушаалтанд үүрэг болгосугай.

3.1.Журмын хэрэгжилтийг удирдлага зохион байгуулалтаар хангаж, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж ажиллахыг Сургуулийн өмнөх боловсролын газар /Ж.Мягмар/, нийслэлийн Боловсролын газар, аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт;

3.2.Журмыг хэрэгжүүлэх арга зүйн зөвлөмж боловсруулж, цахим сургалтыг 2020 оны 3 дугаар улиралд багтаан зохион байгуулахыг Сургуулийн өмнөх боловсролын газар /Ж.Мягмар/, Боловсролын хүрээлэн /П.Лхагвасүрэн/, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /Ж.Болормаа/-д;

3.3.Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээг 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж, даалгаврын сан бүрдүүлэх, үнэлгээний үр дүнг боловсролын салбарын мэдээллийн системд байршуулах, шинжилгээ хийх программ хангамжийн хөгжүүлэлтийн шийдлийн саналыг боловсруулж, 2020 оны 8 дугаар сард багтаан танилцуулахыг Боловсролын үнэлгээний төв /Ж.Ган-Эрдэнэ/-д;

3.4.Журмыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүр улсын төсөвт тусгаж ажиллахыг Санхүү, эдийн засгийн газар /С.Нансалмаа/, Боловсролын үнэлгээний төв /Ж.Ган-Эрдэнэ/, нийслэлийн Боловсролын газар, аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хөтөлбөр батлах тухай” 2019 оны А/494 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнд даалгасугай.

САЙД                                                          Ё.БААТАРБИЛЭГ