A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМАГ

ХУЛД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 16/01

Улаан жирэм

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18,1,2 –ын "д", Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8,4 дэхь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтийг хангах талаар сумын Засаг даргад даалгах нь:

2.1.Хууль тогтоомжийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах, үйлчилгээний хураамжийг баталсан хэмжээгээр тооцон төсөвт төвлөрүүлэх, айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжээр мөрдүүлэх ажлыг зохион байгуулж хэвшүүлэх

2.2.Хог хаягдал цуглуулж тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж гэрээ байгуулан ажиллах

2.3.Тогтоолын хэрэгжилтийг жил бүрийн эцэст иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тайлагнах

3.Тогтоолын хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж ажиллахыгсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 сарын 18-ны өдрийн 10/05 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА С.БАТ