Хэвлэх DOC Татаж авах
ЦАГИЙН ХУВААРЬ БАТЛАХ ТУХАЙ

БАЯНХОНГОР АЙМАГ

ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр                                                                                                                 Дугаар А/76                                                                                                                                                           Эмээл олгой

 

ЦАГИЙН ХУВААРЬ БАТЛАХ ТУХАЙ

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “ж”, 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Суманд үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарийг хавсралтаар баталсугай.

2.Цагийн хуваарийг мөрдөж ажиллахыг худалдаа, үйлчилгээний газруудад, ажиллах цагийн хуваарьт хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн ахмад /Ц.Ганхөлөг/, Эмээл толгой 4 дүгээр багийн Засаг дарга /Ө.Тэмүүлэн/ нарт тус тус үүрэг болгосугай.

3.Энэ захирамжийг Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр мөрдөж ажилласугай.

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын дарга /Б.Өнөрбаяр/-д даалгасугай.

 

 

ДАРГА                                               Д.САЙНБИЛЭГ