A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4840 дүгээрт бүртгэв.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2020 оны 7 дугаарсарын 9-ний өдөр

Дугаар 403

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн, "Нарийн сухайт эрчим" ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1."Нарийн сухайт эрчим" ХХК-иас хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Нарийн сухайт эрчим" ХХК /Ц.Жаргалсайхан/-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан хугацаанд Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 278 дугаар тогтоолыг мөрдөж ажиллахыг "Нарийн сухайт эрчим" ХХК /Ц.Жаргалсайхан/-д үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

5.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 278 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ Б.БАТТУЛГА

ЗОХИЦУУЛАГЧ У.МЯГМАРСҮРЭН

ЗОХИЦУУЛАГЧ Э.САМДАН

ЗХХАЭ-ийн 2020 оны 7 сарын 29-ний өдрийн 22 дугаарт нийтлэгдсэн.