Хэвлэх DOC Татаж авах

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4842 дугаарт бүртгэв.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2020 оны 7 дугаарсарын 9-ний өдөр                                                                                                              Дугаар 405                                                                                                                                                         Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2, 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Баруун, Алтай-Улиастай бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон цахилгаан тэжээлт автомашин цэнэглэгч станцад борлуулах цахилгааны тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд, аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3.Цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цахилгаан тэжээлт автомашин цэнэглэгч станцад олгосон техникийн нөхцөл, цахилгаанаар хангах гэрээний хэрэгжилтэд Аймаг, Нийслэлийн эрчим хүчний зохицуулах зөвлөл хяналт тавьж ажиллахыг даалгасугай.

4.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба /Г.Эрхэмбаяр/-т даалгасугай.

 

 

 

ДАРГА      А.ТЛЕЙХАН

 

ЗОХИЦУУЛАГЧ     Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ     Б.БАТТУЛГА

ЗОХИЦУУЛАГЧ     У.МЯГМАРСҮРЭН

ЗОХИЦУУЛАГЧ     Э.САМДАН

 

 

 ЗХХАЭ-ийн 2020 оны 7 сарын 29-ний өдрийн 22 дугаарт нийтлэгдсэн.