Хэвлэх DOC Татаж авах

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4843 дугаарт бүртгэв.

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

 

2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр                                                                                                                       Дугаар 406                                                                                                                                               Улаанбаатар хот

 

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2, 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын цахилгаан тэжээлт автомашин цэнэглэгч станцад борлуулах цахилгааны тарифыг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд, аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.  

3.Цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цахилгаан тэжээлт автомашин цэнэглэгч станцад олгосон техникийн нөхцөл, цахилгаанаар хангах гэрээний хэрэгжилтэд Аймаг, Нийслэлийн эрчим хүчний зохицуулах зөвлөл хяналт тавьж ажиллахыг даалгасугай.

4.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба  /Г.Эрхэмбаяр/-т даалгасугай.

ДАРГА                                                                       А.ТЛЕЙХАН

 

ЗОХИЦУУЛАГЧ                                                      Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ                                                      Б.БАТТУЛГА

ЗОХИЦУУЛАГЧ                                                      У.МЯГМАРСҮРЭН

ЗОХИЦУУЛАГЧ                                                      Э.САМДАН