A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

ТӨВ АЙМГИЙН ЗУУНМОД СУМЫН ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 73

Улаанбаатар хот

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Төв аймгийн Зуунмод сумын төсөвт байгууллагуудад мөрдүүлэх цэвэр усны үйлчилгээний тарифыг 4.9 төг/л, бохир усны үйлчилгээний тарифыг 5.0 төг/л-ээр тус тус баталсугай.

2. Батлагдсан тарифыг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг "Төв Чандмань ДЭХГ" ОНӨҮГ /Ц.Жамбалсүрэн/-т даалгасугай.

3. Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, үргүй зардал, усны алдагдлыг бууруулж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг "Төв Чандмань ДЭХГ" ОНӨҮГ /Ц.Жамбалсүрэн/-т үүрэг болгосугай.

4. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2017 оны 84 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтын төсөвт байгууллагатай холбоотой хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

5. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Зохицуулах зөвлөлийн нарийн бичиг, Тусгай зөвшөөрлийн алба /Г.Нарантуяа/, Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/-нд тус тус үүрэг болгосугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Ж.ДАВААЦЭРЭН

Г.ЦОГТСАЙХАН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ