A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ

2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 31

Улаанбаатар хот

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3, Монгол Улсын хилийн тухай хуулийн 21.2, 28.2, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дэлхий нийтэд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасугай. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 70, 103, 159 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай" Засгийн газрын 2020 оны 39 дүгээр тогтоолын 1.1 дэх дэд заалт, "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай" Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоолын 1 дэх заалт, "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 63 дугаар тогтоолын 1 дэх заалт, "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай" Засгийн газрын 2020 оны 102 дугаар тогтоолын 1 дэх заалт, 3 дахь заалтын "5 дугаар сарын 31-ний" гэснийг, "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай" Засгийн газрын 2020 оны 147 дугаар тогтоолын 1 дэх заалт, "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах, журам батлах тухай" Засгийн газрын 2020 оны 188 дугаар тогтоолын 1 дэх заалт, "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай" Засгийн газрын 2020 оны 234 дүгээр тогтоолын 1 дэх заалт, "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай" Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1 дүгээр тогтоолын 1 дэх заалтын "7 дугаар сарын 31-ний" гэснийг "8 дугаар сарын 31-ний" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын Шадар сайд Я.СОДБААТАР