Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Түр хамгаалан байрлуулах үйлчилгээний нэг хүнд ногдох хувьсах зардал тооцох журам/

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр                                                                                                                 
 Улаанбаатар хот

Дугаар А/150           

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Түр хамгаалан байрлуулах үйлчилгээний нэг хүнд ногдох хувьсах зардал тооцох журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тушаалын хавсралтаар баталсан журмыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагад хүргүүлж, мөрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүн амын хөгжлийн газар /С.Тунгалагтамир/, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /М.Энх-Амар/-т, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /Т.Бадрахбаяр/-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Ц.Мөнхзул/-т тус тус даалгасугай.

                                                            САЙД                                     С.ЧИНЗОРИГ