Хэвлэх DOC Татаж авах
ХОГ ХАЯГДЛЫН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ  ҮНЭ ТОГТООХ ТУХАЙ

БАЯНХОНГОР АЙМАГ

БУУЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр                                                                                                                       Дугаар 19                                                                                                                             Буянт

 

ХОГ ХАЯГДЛЫН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

ҮНЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь заалтын “Д” хэсэг, Хог хяагдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Буянтын 6 дугаар багт оршин суугч айл өрхийн ахуйн хог хаягдал тээвэрлэх үйлчилгээний үнийг жил бүрийн 5 дугаар сарын 1-нээс 9 дүгээр сарыг дуустал 2000 төгрөг, 10 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарыг дуустал 4000 төгрөг, төсөвт 5 байгууллага, ХААН банк, Төрийн банк, Шатахуун түгээх станцууд, Эрчим хүчний салбар зэрэг аж ахуй нэгжийг тус бүр 20000 төгрөг байхаар тогтоосугай.

2.Дулааны станцын үнс, нүүрсний хог хаягдал, айл өрх, аж ахуй нэгж байгууллага, иргэдийн мал аж ахуй үйлдвэрлэл, барилга байгууллламж барьж байгуулах явцад бий болсон хог хаягдлыг тээвэрлэх үйлчилгээний үнийг 5 тонн тутмаас 10000 /арван мянган/ төгрөгөөр тогтоосугай.

3.Хог хаягдал тээвэрлэсэн үйлчилгээний үнийг байгаль хамгаалах санд төвлөрүүлж түүний зарцуулалт, тайлагналтанд байнгын хяналт тавьж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд жил бүр тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга /Ж.Алтанцэцэг/-т үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 17 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

5.Тогтоолын биелэлтэнд байнгын хяналт тавьж үр дүнг тооцож ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Д.Эрдэнэдалай/-д даалгасугай.

 

ДАРГА                          Х.ДАГВАДОРЖ