A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 47

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 6.1, 6.3, 9.1, Төсвийн тухай хуулийн 14.2.12, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, спортын улсын хороог байгуулсугай.

2. Биеийн тамир, спортын улсын хорооны орон тооны дээд хязгаарыг 72 байхаар тогтоосугай.

3. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас биеийн тамир, спорттой холбогдсон чиг үүргийг орон тоо, цалингийн сан, төсөв, тухайн ажлын байранд ашиглагдаж байсан компьютер, техник хэрэгсэл зэрэг хөдлөх хөрөнгийн хамт шилжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнд даалгасугай.

4. Биеийн тамир, спортын улсын хороо байгуулагдсантай холбогдуулан орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа биеийн тамир, спортын асуудал хариуцсан нэгжийг Улсын хороонд харьяалуулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд тусгуулах арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төсвийн төвлөрүүлэн захирагчийг батлах тухай" Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төсвийн төвлөрүүлэн захирагчдын жагсаалт"-д дор дурдсан агуулгатай 27 дахь заалт нэмсүгэй:

27.

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга

Аймаг, нийслэлийн Биеийн тамир, спортын хороо, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн төсвийн

7. Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт"-ын "Засгийн газрын тохируулагч агентлаг" гэсэн баганын "5, 6, 7, 8, 9, 10, 11" гэсэн дугаарлалтыг "6, 7, 8, 9, 10, 11, 12" гэж өөрчилсүгэй.6. "Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт"-ын Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний "Засгийн газрын тохируулагч агентлаг" хэсэгт "5. Биеийн тамир, спортын улсын хороо" гэж нэмсүгэй.

8. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-ын 20 дахь заалтыг дор дурсанаар өөрчилсүгэй.

20.

Биеийн тамир, спортын улсын хороо

72

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ