A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМАГ

БАЯНЛИГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 13/01

Хатантуул

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Засгийн газрын Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан зурагласан газрын үнэлгээний бүсийн зургийг Нэгдүгээр хавсралтаар, Газрын төлбөрийн хувь хэмжээг тогтооход хэрэглэгдэх итгэлцүүрийн тоон утгын үнэлгээний бүсчлэл, газрын нэгдмэл сангийн дэлгэрэнгүй ангилал бүрээр тооцож Хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /А.Бадмаадорж/-д даалгасугай.

3. Тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 11 дүгээр хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 11/01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцож, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

4. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

ДАРГА Б.ТҮВШИНЗАЯА

БАЯНХОНГОР АЙМГИЙН БАЯНЛИГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 8/09

Хатан суудал

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2022 оны 06 сарын 03-ны өдрийн 1/3143 дугаар албан бичгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит хуралдааны "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 13/01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоол хүчингүй болгосон тухай хариуг Хууль зүй, Дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга (Б.Эрдмаа)-д даалгасугай.

ДАРГА С.АМАРСАНАА