A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

МАЯГТЫН ЗАГВАР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар А/1258

Улаанбаатар хот

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /Маягт-12/"-ийн загварыг хавсралтаар баталсугай.

2. Энэ тушаалын хавсралтад заасан маягтыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар /Ж.Аюуш/-т үүрэг болгосугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Маягтын загвар шинэчлэн батлах тухай" Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/1327 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

ДАРГА Д.ДЭЛГЭРСАЙХАН