A

A

A

Бүлэг: 1979

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ГАЗРЫН ДАРГА, ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Бизнесийн регистрийн санд баяжилт, хөдөлгөөн хийх, мэдээлэх журам/

1999 оны 04 сарын 05 өдөр Улаанбаатар хот

Дугаар 57/60

Монголын Улсын "Статистикийн тухай" хуулийн 5 дугаар зүйлийн 3 дугаар заалт, 6 дугаар зүйлийн 2 дугаар заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Бизнесийн регистрийн санд баяжилт, хөдөлгөөн хийх, мэдээлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тушаалаар баталсан журмын дагуу бизнесийн регистрийн сангийн баяжилт, хөдөлгөөнийг улирал бүр хийж байхыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтэс, тасаг болон аймаг, нийслэл, дүүргийн Татварын хэлтсүүдэд даалгасугай.

3. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Үндэсний статистикийн газрын Бизнесийн регистр , хяналтын хэлтэс /Б.Аварзэд/-т, Үндэсний татварын ерөнхий газрын Бодлого, зохицуулалтын хэлтэс /Ж.Бавуусүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ГАЗРЫН ДАРГА ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА

Ч.ДАВААСҮРЭН Ж.БААСАНДАШ

2000 оны 12 дугаар сарын 7-ны өдөр улсын бүртгэлийн 1657 дугаарт бүртгэсэн.

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГА, ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫНХАМТАРСАН ТУШААЛ

2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар А/155, А/119

Улаанбаатар хот

ХАМТАРСАН ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Статистикийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалт, Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэг, Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь: 

1.Бизнес регистрийн санд баяжилт, хөдөлгөөн хийх, мэдээлэх журам баталсан Үндэсний статистикийн газрын дарга, Үндэсний татварын ерөнхий газрын даргын 1999 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 57/60 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. 

2.Энэхүү тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасуулах хөдөлгөөн хийлгэхийг Үндэсний статистикийн хорооны Тамгын газар (Б.Лхагва)-т даалгасугай. 

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГА Б.БАТДАВАА 

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Б.ЗАЯАБАЛ