A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБА ХААХ ИРГЭДИЙН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 72

Улаанбаатар хот

Цэргийн албаны тухай хуулийн 30.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2021 онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг хавсралт ёсоор баталсугай.

2. Цэргийн дүйцүүлэх албыг зохих журмын дагуу зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Батлан хамгаалахын сайд Г.САЙХАНБАЯР