Хэвлэх DOC Татаж авах
ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ-“Монгол Улсын хадгаламжийн бичгийг бүртгэх, нийтэд санал болгон арилжих тухай журам”

МОНГОЛ УЛС

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

 

2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр                                                                                                                     Дугаар 757                                                                                                                                                   Улаанбаатар хот

 

 ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

 

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.“Монгол Улсын хадгаламжийн бичгийг бүртгэх, нийтэд санал болгон арилжих тухай журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Энэхүү журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 253 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Журам батлагдсантай холбогдуулан холбогдох дүрэм, журамдаа зохих өөрчлөлтийг оруулан Хороогоор батламжлуулахыг “Монголын хөрөнгийн бирж” ХК /Х.Алтай/, “Монголын үнэт цаасны бирж” ХК /Б.Буянхишиг/, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК /Ж.Байгалмаа/, “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК /О.Эрдэнэгэрэл/-д тус тус үүрэг болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

 

 

ДАРГА                                   Д.БАЯРСАЙХАН