Хэвлэх DOC Татаж авах
ТӨСВИЙН ЗАРИМ ТУСГАЙ ШААРДЛАГЫН ҮЙЛЧЛЭЛИЙГ ТҮР ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, МӨРДӨХ ХУГАЦААГ ХОЙШЛУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 08 сарын 28 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

   ТӨСВИЙН ЗАРИМ ТУСГАЙ ШААРДЛАГЫН ҮЙЛЧЛЭЛИЙГ ТҮР ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, МӨРДӨХ ХУГАЦААГ ХОЙШЛУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.1.3 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.3, 19.9 дэх хэсгийг мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан тохиолдол арилах хүртэлх хугацаанд түр түдгэлзүүлнэ.

2 дугаар зүйл.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг  мөрдөх хугацааг 19.1 дэх хэсэгт “2023” гэснийг “2024” гэж, 19.9 дэх хэсэгт “2020” гэснийг “2021” гэж, “2021” гэснийг “2022” гэж, “2022” гэснийг “2023” гэж, “2023” гэснийг “2024” гэж,  өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн Засгийн газрын өрийн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг мөрдөх хугацааг 19.2 дахь хэсэгт “2021” гэснийг “2022” гэж, 19.3 дахь хэсэгт “2020” гэснийг “2021” гэж, “2021” гэснийг “2022” гэж хойшлуулан мөрдөнө.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                                                                                                           
Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР