Хэвлэх DOC Татаж авах
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ ТАЛААР  АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

ЗАХИРАМЖ

 

2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр                                                                                                                  Дугаар А/1037                                                                                                                                               Улаанбаатар хот

 

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ ТАЛААР

АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ийн б, 29.2, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам”-ыг нэгдүгээр, “Тээврийн хэрэгслийн улсын дугаараар ялгаж замын хөдөлгөөнд оролцуулах цаг, нутаг дэвсгэрийн бүсчлэл”-ийг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Энэхүү захирамж батлагдсантай холбогдуулан замын хөдөлгөөнд хяналт тавьж ажиллахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар /цагдаагийн хурандаа Д.Дашдорж/, Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, инженерчлэлийн газар /С.Энхтөр/ нарт тус тус үүрэг болгосугай.

3.Захирамжийн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл харилцах хэлтэс /М.Батбаатар /-т үүрэг болгосугай.

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч /Б.Отгонсүх/-т даалгасугай.

5.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/532, А/724, 2013 оны А/1074, 2015 оны А/469, 2017 оны А/613 дугаар захирамжуудыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР

ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ БӨГӨӨД НИЙСЛЭЛИЙН

ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН

АСУУДАЛ ХАРИУЦСАН НЭГДҮГЭЭР

ОРЛОГЧ                                                                Ж.БАТБАЯСГАЛАН