A

A

A

Бүлэг: 1979

ДАРХАН -УУЛ АЙМГИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 17/02

Дархан

БИЧИЛ ХУДАЛДАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "Д", 19 дүгээр зүйлийн 19.1, 25 дугаар зүйлийн 25.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.4 дэх заалтуудыг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Ковид-19 халдварт өвчин гарсантай холбогдуулан тус аймгийн нутаг дэвсгэрт бичил худалдаа, ажил үйлчилгээ эрхлэн орлого олж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хувь хэмжээг дор дурдсанаар тогтоосугай. Үүнд:

1.1.Ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувь;

1.2.Хувиараа зорчигч, эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувь;

2.Тогтоолыг иргэд олон нийтэд сурталчлах, татварын бааз суурийг нэмэгдүүлж, тэгш хамруулах ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /С.Насанбат/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 12

Дархан-Уул аймаг

БИЧИЛ ХУДАЛДАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, 48 дугаар зүйлийн 48.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.4 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч тодорхой байршилд байрлахгүй худалдаа, үйлчилгээ, зорчигч эсвэл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Тогтоолыг иргэд олон нийтэд сурталчлах, татварын бааз суурийг нэмэгдүүлж, тэгш хамруулах ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (Б.Азжаргал)-д үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 17/02 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА С.НАСАНБАТ