Хэвлэх DOC Татаж авах
БИЧИЛ ХУДАЛДАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ  ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ДАРХАН -УУЛ АЙМГИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр                                                                                                                  Дугаар 17/02                                                                                                                                                                   Дархан

БИЧИЛ ХУДАЛДАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн ”Д”, 19 дүгээр зүйлийн 19.1, 25 дугаар зүйлийн 25.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлийн 21.4 дэх заалтуудыг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Ковид-19 халдварт өвчин гарсантай холбогдуулан тус аймгийн нутаг дэвсгэрт бичил худалдаа, ажил үйлчилгээ эрхлэн орлого олж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хувь хэмжээг дор дурдсанаар тогтоосугай. Үүнд:

1.1.Ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувь;

1.2.Хувиараа зорчигч, эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувь;

2.Тогтоолыг иргэд олон нийтэд сурталчлах, татварын бааз суурийг нэмэгдүүлж, тэгш хамруулах ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /С.Насанбат/-д үүрэг болгосугай.

 

ДАРГА                                                         Г.ЭРДЭНЭБАТ