Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- Төмөр замын гарам ашиглалтын журам

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/153

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар, 69 дүгээр зүйл, Төмөр замын тээврийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасныг үндэслэн ТУШААХ нь:

1.Монгол Улсын Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулсан “Төмөр замын гарам ашиглалтын журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү журмыг мөрдөж ажиллахыг Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудад даалгасугай.

3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 141 дүгээр тушаал, 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн А/127 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Артур/, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /М.Энхболд/-т тус тус үүрэг болгосугай.

САЙД                                                                            Л.ХАЛТАР