A

A

A

Бүлэг: 1979

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар А/154

Улаанбаатар хот

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН НИЙТЛЭГ БАГЦ ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар, 69 дүгээр зүйл, Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 15 дугаар зүйлийн 15.1-т заасныг үндэслэн ТУШААХ нь:

1. Монгол Улсын Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулсан Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэмд багтах "Төмөр замын техник ашиглалтын журам"-ыг нэгдүгээр, "Төмөр замын дохиолол, холбооны журам"-ыг хоёрдугаар, "Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам"-ыг гуравдугаар, "Төмөр замын тээвэр дэх осол, гологдлыг судлан бүртгэх журам"-ыг дөрөвдүгээр, "Төмөр замаар ачаа тээвэрлэх журам"-ыг тавдугаар, "Төмөр замаар зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх журам"-ыг зургадугаар, "Төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагааны журам"-ыг долдугаар, "Галт тэрэгний зурмаг зохицуулалтын журам"-ыг наймдугаар, "Суурь бүтэц ашиглуулах журам"-ыг есдүгээр, "Суурь бүтэц ашиглалтын тариф тогтоох аргачлал"-ыг аравдугаар, "Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим обьект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам"-ыг арваннэгдүгээр, "Төмөр замын аюултай бүс, төмөр замын зурвас газар, аюулгүйн бүсэд төмөр замын болон бусад объект байрлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, нэвтрэх журам"-ыг арванхоёрдугаар, "Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журам"-ыг арвангуравдугаар, "Галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл"-ийг арвандөрөвдүгээр, "Төмөр замын мэргэжилтэй ажилтныг бэлтгэх, сургалт зохион байгуулах, мэргэшүүлэх, мэргэжлийн зэрэг олгох, шалгалт авах журам"-ыг арвантавдугаар, "Суурь бүтэц, нийтийн болон дагнасан хэрэглээний зам ашиглах, суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч хоорондын хамтран ажиллах болон тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үлгэрчилсэн загвар"-ыг арванзургадугаар, "Төмөр замын байгууллагууд харилцан мэдээлэл солилцох журам"-ыг арвандолоодугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэмд хамаарагдах журмуудыг мөрдөж ажиллахыг Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудад даалгасугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Зам тээврийн сайдын 2014 оны 225 дугаар тушаал, 2015 оны 347 дугаар тушаал, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 264 дүгээр тушаал, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 280 дугаар тушаал, 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн А/127 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Артур/, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /М.Энхболд/-т тус тус үүрэг болгосугай.

САЙД Л.ХАЛТАР