Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ - Тээврийн хэрэгслийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр                                       
Улаанбаатар хот

Дугаар А/86      

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

           

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,   Хог хаягдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1 дэх заалт, Засгийн газрын 2018 оны 116 дугаар тогтоолыг тус тус  үндэслэн ТУШААХ нь:

1. “Тээврийн хэрэгслийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, ангилах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ё.Жаргалсайхан/-т даалгасугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /М.Энхболд/-т үүрэг болгосугай.

                           

САЙД                               Б.ЭНХ-АМГАЛАН