A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН НОРМ, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ - Барилгын дулаан хамгаалалт” /БНбД 25-01-20/
Бүлэг: 1979

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 146

Улаанбаатар хот

БАРИЛГЫН НОРМ, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Барилга, хот байгуулалтын яамны Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн 2020 оны 05/2020 хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Барилгын дулаан хамгаалалт" /БНбД 25-01-20/ барилгын норм, дүрмийг хавсралт ёсоор баталж 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2. Батлагдсан барилгын норм, дүрмийг мөрдөж эхлэх хугацаанаас өмнө хэвлэн олшруулах, сурталчлах, сургалт хийх ажлыг зохион байгуулахыг "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Гантулга/-т тус тус даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 235 дугаар тушаалаар батлагдсан "Барилгын дулаан хамгаалалтын төлөвлөлт" /БД 23-103-10/ барилгын дүрмийг дээрх барилгын норм, дүрэмд нийцүүлэх ажлыг зохион байгуулахыг "Барилгын хөгжлийн төв" ТӨААҮГ /Ц.Амарсанаа/-д даалгасугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 314 дүгээр тушаалаар батлагдсан "Барилгын дулаан хамгаалалт" /БНбД 23-02-09/ барилгын норм, дүрмийг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.МӨНХБААТАР