Хэвлэх DOC Татаж авах
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 136 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 100

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв байгуулах тухай” Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 136 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрмийн 5.1 дэх заалтын “биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн” гэснийг “биеийн тамир, спортын асуудал хариуцсан Засгийн газрын агентлагийн дарга” гэж өөрчилсүгэй.

2. Мөн дүрмийн 1.3. дахь заалтын “биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээний” гэснийг хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                      У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга                                                   Л.ОЮУН-ЭРДЭНЭ