A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМАГ

БАЯНЖАРГАЛАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 05

Аргатай

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", Хог хаядлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2. дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож хавсралтаар баталсугай.

2. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу аж ахуйн нэгж, албан байгууллага, айл өрхүүдэд дагаж мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын засаг дарга /Т.Цэвэлмаа/-д даалгасугай.

3. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сумын татварын орлогод төвлөрүүлэн үр дүнг хагас бүтэн жилээр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж байхыг сумын засаг дарга /Т.Цэвэлмаа/-д үүрэг болгосугай.

4. Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА О.УУГАНБААТАР