A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр

Дугаар 880

Улаанбаатар хот

"САНАЛ ХУРААХ КУМУЛЯТИВ АРГЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ"-ЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Санал хураах кумулятив аргыг хэрэглэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 367 дугаар тогтоолоор баталсан "Санал хураах кумулятив аргыг хэрэглэх журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН