


САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ
ТОГТООЛ
2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Дугаар 880 Улаанбаатар хот
“САНАЛ ХУРААХ КУМУЛЯТИВ АРГЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ”-ЫГ
ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.“Санал хураах кумулятив аргыг хэрэглэх журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 367 дугаар тогтоолоор баталсан “Санал хураах кумулятив аргыг хэрэглэх журам”-ыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
