A

A

A

Бүлэг: 1979

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА НАРЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар А/200,А/169

Улаанбаатар хот

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, Харилцаа, холбооны зохицуулах хорооны дүрмийн 3.1.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга /цагдаагийн хурандаа Ж.Амгалан/, Харилцаа холбооны зохицуулах хорооны Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга /З.Эрдэнэчулуун/-д тус тус даалгасугай.

3. Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ

ДАРГА

Ж.БОЛД

Г.ЧИНЗОРИГ

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА НАРЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар А/121 / А/145

Улаанбаатар хот

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 18.1 дэх хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 3.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Цагдаагийн ерөнхий газрын дарга, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга нарын хамтарсан Журам батлах тухай 2020 оны А/200, А/169 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд холбогдох хөдөлгөөн хийлгэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга /цагдаагийн хурандаа И.Батчулуун/, Харилцаа холбооны зохицуулах хорооны Хуулийн хэлтсийн дарга /Т.Ууганбат/-д тус тус үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга /цагдаагийн хурандаа Л.Нямдаваа/, Харилцаа холбооны зохицуулах хорооны Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга /З.Эрдэнэчулуун/-д тус тус даалгасугай.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БОЛД

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Г.ЧИНЗОРИГ