A

A

A

  • Нүүр
  • Харилцаа холбооны зохицуулах хороо
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- "Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журам"
Бүлэг: 1979

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА НАРЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар А/200,А/169

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, Харилцаа, холбооны зохицуулах хорооны дүрмийн 3.1.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга /цагдаагийн хурандаа Ж.Амгалан/, Харилцаа холбооны зохицуулах хорооны Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга /З.Эрдэнэчулуун/-д тус тус даалгасугай.

3.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ

ДАРГА

Ж.БОЛД

Г.ЧИНЗОРИГ