A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр

Дугаар 103

Улаанбаатар хот

БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3, Монгол Улсын хилийн тухай хуулийн 21.2, 28.2, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.19, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дэлхий нийтэд коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасугай. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 159 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

2. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлыг дотооддоо алдаагүй байгаатай холбогдуулан бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарт даалгасугай.

3. Соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ, худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хэвийн горимоор ажиллуулж, коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, ариутгал, халдваргүйтгэлийг заавар, зөвлөмжийн дагуу мэргэжлийн байгууллагуудтай хамтран тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтмол зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай" Засгийн газрын 2020 оны 39 дүгээр тогтоолын 1.1 дэх дэд заалт, "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай" Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоолын 1 дэх заалт, "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 63 дугаар тогтоолын 1 дэх заалт, "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай" Засгийн газрын 2020 оны 102 дугаар тогтоолын 1, 3 дахь заалт, "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай" Засгийн газрын 2020 оны 147 дугаар тогтоолын 1 дэх заалт, "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах, журам батлах тухай" Засгийн газрын 2020 оны 188 дугаар тогтоолын 1 дэх заалт, "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай" Засгийн газрын 2020 оны 234 дүгээр тогтоолын 1 дэх заалт, "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай" Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1 дүгээр тогтоолын 1 дэх заалт, "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай" Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 31 дүгээр тогтоолын 1 дэх заалт, "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай" Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 70 дугаар тогтоолын 1 дэх заалтын "9 дүгээр сарын 15-ны" гэснийг "10 дугаар сарын 31-ний" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын Шадар сайд Я.СОДБААТАР