A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ТОГТООЛ

2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр

Дугаар 287

Улаанбаатар хот

РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.20 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1."Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл хүргүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн жагсаалтын маягтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Харилцаа холбооны зохицуулах хороо /Г.Чинзориг/, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /Б.Бат-Эрдэнэ/, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /Т.Гантулга/, Цагдаагийн ерөнхий газар /Ж.Болд/, Тагнуулын ерөнхий газар /П.Одонбаатар/-т тус тус даалгасугай.

ДАРГА П.ДЭЛГЭРНАРАН

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВАА-ОЧИР