A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ

ДАРИВ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 06

Дарив

СУМЫН ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "Д", "Газрын төлбөрийн тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалт, Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Хот тосгон, бусад суурины газрын төлбөрийг инженерийн хангамж, нийгэм, эдийн засаг, байгаль орчны нөхцөл, ашиглалтын зориулалт, газар зүйн байршил болон газрын үржил шим өгөөжийг харгалзан газрын төлбөрийн үнэлгээний итгэлцүүрийн хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэн, газрын төлбөрийг ногдуулан, орон нутгийн төсөвт төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлтийг ханган ажиллахыг сумын Засаг дарга (М.Ганбаатар), Газрын даамал (Б.Нямаасүрэн) нарт үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдэд тус тус даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2016 оны 6 дугаар сарын 8-нs өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт бүртгүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдсүгэй.

ДАРГА О.БАЯНМӨНХ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ДАРВИ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр

Дугаар 07

Дарив

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн  тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар тогтоолоор батлагдсан "Сумын газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Д.Тунгалаг)-д үүрэг болгосугай.

ДАРГА Ц.НЯМ-ӨЛЗИЙ