A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ

ЦЭЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 29

Цээл гол

СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "Д" заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Хот тосгон, бусад суурины газрын төлбөрийг инженерийн хангамж, нийгэм, эдийн засаг, байгаль орчны нөхцөл, ашиглалтын зориулалт, газар зүйн байршил болон газрын үржил шим, өгөөжийг харгалзан газрын төлбөрийн үнэлгээний итгэлцүүрийн хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших ашиглах гэрээг шинэчлэх газрын төлбөрийг ногдуулах орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Г.Цанжид/, Татварын хэлтсийн байцаагч /А.Ойнжаргал/, Газрын даамал /Б.Насанбуян/ нарт тус тус үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт бүртгүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдсүгэй.

ДАРГА Х.ЛХАГВА-ОЧИР

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ЦЭЭЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 08

Цээл гол

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны 29 дүгээр тогтоолоор батлагдсан "Сумын газрын үнэлгээний төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай" тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.БАТАА